Шакира карьераа дуусгаж магадгүй

930

Шакира карьераа дуусгаж магадгүйДуучин Шакира Европын орнуудад хийх аялан тоглолтоо эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцалсан билээ. Дуучин бүсгүй "Эл Дорадо” тоглолтоо Парис, Амстердам, Барселон, Лиссабон, Лас-Вегас хотод хийх төлөвлөгөөтэй байв. Шакира 2012 оноос хойш аялан тоглолт хийгээгүй байсан юм. Тэрбээр аялан тоглолтоо цуцалсандаа шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйн "Хоолойны өвчин сэдэрсэн учраас Европ, Америкт хийх тоглолтоо цуцалсан” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Испанийн хэвлэлүүдэд дуучин бүсгүй эрүүл мэндийн улмаас карьераа дуусгаж магадгүй талаар мэдээлсэн байна. Шакирагийн хоолойны өвчин хүндэрсэн учир эмчийн заавраар дуулахыг нь хориглосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>