“Андууд” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ

539

“Андууд” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ

 

Андууд хамтлаг нь 2014.09.09-нд байгуулагдсан. Хамтлагийн гишүүд нь Дуучин Б.Мөнхзаяа, Гоцлол гитарчин Э.Үүрийнцолмон, Аргил гитарчин Б.Батхүү, Бөмбөрчин Г.Одбаяр нар багтдаг.

Андууд хамтлаг софт рок чиглэлээр уран бүтээлээ туурьвдаг бөгөөд 2016 онд анхны ‘’Андууд’’ цомогоо гаргасан. Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө төрх, дуулалт болж байгаа Андууд хамлаг нь МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Дуучин Ариунаа, МУСТА Дуучин Наран, МУСТА Чинбат гэх мэт урлаг соёлын алдартангуудтай хамтарч ажилладаг.

2014 онд анхны тоглолтоо хийж байсан бөгөөд 2015 онд Хятад Монголын экспо фестивал, Швецарын Давост болсон соёлын өдөрлөг зэрэг томоохон тоглолтуутад оролцож байсан. 2017 оны 5 сарын 20-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд өөрсдийн бие даасан тоглолтыг хийхээр төлөвлөөд завгүй ажиллаж байгаа шинэ залуу хамтлаг юм. Тоглолтонд дуучин Наран, Ган-Эрдэнэ (Камертон), Агиймаа, Баярцэнгэл, Маралжингоо, 3 охин зэрэг хамтлаг дуучид оролцоно.

“Андууд” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ
“Андууд” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ
“Андууд” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.