ӨМНӨГОВИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ӨМӨЗО-НЫ БАЯННУУР АЙМГААС ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ
"Зөгийн үүр" хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг ӨМӨЗО-ны Баяннуур хотноо зохион байгуулсан олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцууллаа.
Мөн Баяннуур хотын махны үйлдвэр, гурилын үйлдвэр, нарны энергийг хуримтлуулж үйлдвэрлэлд ашиглах технологи, хүлэмжийн аж ахуй, цахим худалдаа эрхлэх арга техникээс манай аймгийн үйлдвэрлэгчид туршлага судаллаа.
Энэхүү туршлага судлах арга хэмжээний үр дүнд хоёр улсын хооронд бараа бүтээгдэхүүн худалдаалах, түншлэлүүдтэй болж үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж бий болсныг тэд онцолж байлаа.