Хөөрөг, үнэт эдлэл 500.000-300 сая төгрөгийн үнэтэй байна

823
 
 Хөөрөг, үнэт эдлэл 500.000-300 сая төгрөгийн үнэтэй байна

Хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааг ‘‘Арт хаус’’ төвд дэлгэжээ. Найм дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд  XVII-XX зууны үеийн үнэт чулуугаар урласан эртний болон орчин үеийн чамин хийцтэй хөөрөг, хэт хутга, эмээл хазаар, аяга, алт, мөнгөн эдлэл болон гоёл чимэглэлийг сонирхуулахаар тавьсан байлаа.

 

Эдгээр чамин бүтээл дахин давтагдашгүй цор ганц гэдгээрээ онцлогтой. Хөөрөг, үнэт эдлэл хэлбэр, хийц, он цагаасаа хамааран  500.000-300 сая төгрөгийн үнэтэй аж. Тухайлбал, XVIII зууны үеийн их гарын халтар манан хөөргийг 300 саяар үнэлсэн байв. Сар шинийн баярт зориулан гаргасан энэ үзэсгэлэн худалдаанд нийт 70 гаруй бүтээлийг дэлгэсэн бөгөөд 10 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хувь хүн оролцож байгаа ажээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-ныг дуустал Барилгачдын талбайн баруун талд байрлах "Арт хаус’’-д нээлттэй байна.

М.Алтанзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>