Газар хөдлөлтийн төвд байсан дөрвөн Монгол оюутныг шилжүүлсэн

660

 Газар хөдлөлтийн төвд байсан дөрвөн  Монгол оюутныг шилжүүлсэн

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт энэ сарын 6-ны өдөр хүчтэй газар хөдлөлт болсон. Тэгвэл газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраас өглөө. Тодруулбал, газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоож, тэднээс газар хөдлөлтийн төвд байсан Цу Чи их сургуулийн дөрвөн  оюутныг Тайпэй хотод өнөөдөр /2018.02.08/  шилжүүлэн авчирч байрлуулаад байна.


Хуалиен хотод нийт 31 монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар газар хөдлөлтийн бүсээс зайтай оршдог Дунхва их сургуульд суралцаж буй 13 оюутан аюулгүй байгаа болно. Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажиллалаа гэсэн мэдээллийг өглөө.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>