НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛАА ШИНЭЧИЛСЭН ЖУРМААР ЯВАГДАНА

708
 НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛАА ШИНЭЧИЛСЭН ЖУРМААР ЯВАГДАНА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 18-нд буюу шинийн гурванд болно.

Сугаанд өнгөрсөн сарын 01-31-нд хийсэн худалдан авалтын баримтуудыг хамруулах бөгөөд тохирлыг "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм. Энэ удаагийн сугалаа Сангийн сайдын 381 дүгээр тушаалын дагуу шинэ журмаар явна. Тушаалаар НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулсан юм. Мөн тохирлын эхний 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянга, 4 орон таарсан бол 200 мянга, 5 орон тохирсон бол 1 сая, 6 орон тохирсон бол 5 сая төгрөгийн шагналын сантай болгож нэмжээ. Харин 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсныг 10 сая, 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж бууруулжээ.

Ч.Ариунболд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>