Мюнхены аюулгүй байдлын хурал өндөрлөв

742
 
 Мюнхены аюулгүй байдлын хурал өндөрлөв

18-нд, 3 хоног үргэлжилсэн Мюнхены аюулгүй байдлын  54 дэх хурал өндөрлөв. Хуралд 20 орны удирдагч, засгийн газрын тэргүүн, 40 гаруй  улс орны гадаад хэргийн сайд, 40 орны батлан хамгаалахын сайд нар  оролцжээ.

18-нд, Мюнхены аюулгүй байдлын хурлын тэргүүн Вольфганг Ишингер  хаалтын ёслолд хэлэхдээ: Гурван хоног үргэлжилсэн хурлаар төлөөлөгчид Солонгосын  хойгийн асуудал, Их Британи Европын холбооноос гарснаас хойших Их Британи,  Европын холбоо хоорондын харилцаа зэрэг асуудлаар ярилцаж, мөн Европын батлан  хамгаалах ажлыг дэмжих холбоо, "Нэг бүс нэг зам” санаачилга зэрэг агуулгатай  танилцлаа. Гэсэн хэдий ч энэ хурлаар бодит хэрэгжүүлэх бодлоготой дэлгэрэнгүй  танилцаж чадаагүй байна гэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио  Гутерриш, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг, Европын  холбооны комиссын дарга Жан-Клод Юнкер, Их Британийн ерөнхий сайд Тереса Мэй,  Украйны ерөнхийлөгч Петро Порошенко нар хуралд  оролцжээ.

БХАТИХ-ын  гадаад үйл хэрэг хариуцсан хорооны эрхлэгч гишүүн Фү Ин БНХАУ-ыг төлөөлөн тус  хуралд оролцож, 17-нд илтгэл тавьсан  байна.

Н.Пүрэвжав


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>