|
Видео

Шинэ мэдээ

Европын холбоо хэт даврагсад болон интернет сүлжээний гэмт хэрэгтэй шийдвэртэй тэмцэнэ

 

Европын холбооны комисс аюулгүйн ажлын асуудлаар тайлан гаргажээ. Европын холбоо хэт даврах болон интернет сүлжээний гэмт хэрэгтэй  шийдвэртэй тэмцэх шаардлагатай байна гэж цохон тэмдэглэжээ.

Уг тайланд тэмдэглэхдээ, Европын холбооноос террористууд хөрөнгө хуримтлуулахад цохилт өгөх, хилийн бүсийн аюулгүй байдлыг хамгаалах, гишүүн орнууд тагнуулын мэдээллүүдийг хуваалцах ажил ахицтай болсон боловч хэт даврах болон интернет сүлжээний гэмт хэргийн өрсөлдөөн улам хүнд хэцүү болж байна.

Тиймээс үүнд чиглүүлэн Европын холбоо хэт даврах болон интернет сүлжээний гэмт хэргийн байдалд судалгаа хийж, бодлого, арга хэмжээндээ зохицуулалт хийх шаардлагатай байна гэжээ.

Гишүүн орнууд хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх явдал нь Европын холбооны аюулгүй байдлыг баталгаажуулах цорын ганц арга зам мөн гэж Европын холбооны комиссын цагаачлал, дотоод явдал, иргэний ажил хариуцсан гишүүн Димитрис Аврамопулос онцолжээ.

М.Баяр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.