Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

99
 
 Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

БНСУ-ын Пёнчанд зохиогдож буй 23 дахь  Өвлийн олимп 2-р сарын 25-нд өндөрлөж, Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил  эхлэх болно. 2022 оны Бээжингийн өвлийн олимп зохиогдох цасны төрлийн зарим  тэмцээний талбай болох Жанчхүүгийн цасны талбайг 4 жилийн дараа болох өвлийн  олимпод бэлдэж, Хятадын онцлогтой "олимпын өв"-ийг үлдээхийг хичээн ажиллаж  байна.

Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

Шөнө дунд, Жанчхүүгийн Ми-Юань Юньдин дахь Halfpipe  цасны талбайд Америкийн мэргэжлийн цас мөс арилгагч Тайсон бээр том оврын машин  жолоодож, тэмцээний талбайн мөсөн ханыг засаж сэлбэж байлаа.

Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

"Хятадын үндэсний шигшээ багийн тамирчид энэ талбайд дасгал хийж байна.  Миний үүрэгт ажил бол Halfpipe цасны талбайн өнцгийг олимпын талбайн жишигт  нийцүүлэн, 82 грудусын орчимд байлгах явдал юм. Хэрэв энэ хэмжээ нь багадах буюу  хэтэрвэл тамирчдын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх болно"  гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

Тайсоны арчилж буй чөлөөт  цанын Halfpipe талбай бол 2022 оны Бээжингийн өвлийн олимпын тэмцээний талбай  болно. Halfpipe талбайгаас гадна Чүн Лигийн цанын талбайд Бээжингийн өвлийн  олимпын чөлөөт цана, налуу газраас саадтай буух тэмцээн зэргийг зохиох болно.  Пёнчаны өвлийн олимпын наадмын дараа Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл эхлэх  болно. Бээжингийн өвлийн олимпын цасан дээрх төрлийн талбайн зураг төслийн болон  бүтээн байгуулалтын ажил шуурхай явагдаж байна. Ми-Юань Юньдин паркийн дэд  ерөнхий захирал Шү Вэнь танилцуулж хэлэхдээ: Бээжингийн өвлийн олимп  болохоос дөрвөн жил гаруйн өмнө бид олимпын тэмцээний талбайн бүтээн  байгуулалтаа эхлүүлж, стандарт Halfpipe талбайг байгуулж дуусгасан. Агаард дахь  ур чадварын бусад тэмцээний талбайн зураг төслийг ч хийж, энэ оноос бүх талаар  байгуулах болно. Бас хэвлэл мэдээллийн төвийг байгуулна. 2020 оноос өмнө бүх  талийг байгуулж дуусгана гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

1-р сарын 17-нд 2017-2018  оны олон улсын цасан дээрх спортын холбооны чөлөөт цанын Halfpipe-ийн тэмцээний  дэлхийн авраг шалгаруулах тэмцээн энд болж, эмэгтэй төрөлд түрүүлсэн Австралийн  тамирчин Саманц Веллс ирээдүйн олимпын талбайд ихээхэн найдвар тавьж  байлаа. 

Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

"Энэ талбай маш сайн.  Одоогоор 1000 гаруй үзэгчийн суудалтай. Харин Бээжингийн өвлийн олимпын үеэр 10  мянган үзэгчийг багтаах боломжтой болно. Тэр үед маш хөгжөөнтэй байх болно”  гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

Бээжингийн өвлийн олимпын наадмын тэмцээний талбай бол маш ховор  тохиох боломж байж, уралдаан тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлын явцад  маш их туршлага хуримтлуулах болно. "Юүнь Дин” цанын баазын ахлах менежер,  Америк иргэн Бенно Нагер хэлэхдээ: "Урьдаар олон улсын тэмцээн зохион байгуулах нь бидний хувьд маш чухал  туршлага болно. Бидний зорилт бол зөвхөн талбай заалыг бүтээн байгуулах төдий  биш, мөн түүний өдөр тутмын эрхлэлтийг сайтар зохион байгуулахад оршино. 2021  онд бид Сноубордингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, 2022  онд өвлийн олимпыг угтан авна. Энэ бүгдэд олон тооны мэргэшсэн ажилтан шаардана”  гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ

Бээжингийн өвлийн олимпын дөрвөн жил эхэллээ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.