Унгар улс анхны алтан медалиа хүртлээ
Өвлийн олимпийн 23 дугаар наадам БНСУ-ын Пёнчан хотноо үргэлжилж байгаа билээ. Энэхүү наадмын шорт трэкийн 5,000 метрийн төрөлд оролцсон Унгар улсын баг улсынхаа өвлийн олимпийн хамгийн анхны алтан медалийг хүртжээ.
Унгарын багийн бүрэлдэхүүнд хятад гаралтай ах дүү Шаолин Сандор Лиу, Шаоан Лиу болон Виктор Ноч, Чаба Буржан нар өрсөлдөж ийнхүү 38 жилийн дараа улсынхаа өвлийн олимпийн долоо дахь медалийг хүртсэн байна.
SPS ТЕЛЕВИЗ