Хятад улсын 60-аас дээш насны хүн амын тоо 241 саяд хүрчээ
Хятад улсын Ахмадуудын буюу Хүн амын хөгшрөлтийн ажил эрхэлсэн үндэсний хорооны тамгын газар, ХКН-ын Төв хорооны Зохион байгуулах хэлтэс, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах хэлтэс зэрэг 14 яам байгууллага хамтран үндэсний хэмжээний хүн амын хөгшрөлт, ахмадуудын ажлын тухай тусгай суртал ухуулга, сургалт зохион байгуулах гэж байгаа тухай сэтгүүлч 26-нд мэдээллээ.
Эх сурвалжийн дагуу, 2017 оны эцсийн байдлаар Хятад улсад 60-аас дээш насны хүн амын тоо нэгэнт 241 саяд хүрч, нийт хүн амын 17.3 хувийг эзэлсэн байна.
Хятадын Хүн амын хөгшрөлтийн ажил эрхэлсэн үндэсний хорооны Тамгын газрын орлогч дарга Ү Юйшао: Хятад улс 1999 оноос хүн амын хөгшрөлтийн нийгэмд шилжсэн бол 2017 хүртэлх 18 жилийн хугацаанд өндөр настайчуудын тоо 110 саяар нэмэгдсэн юм. Жил тутмын өсөлтийн хэмжээгээр 2017 онд анх удаа 10 саяыг давсан бол 2050 он гэхэд ахмад настнуудын нийт тоо 487 саяд хүрч, нийт хүн амын 34.9 хувийг эзлэх болно гэжээ.
ХОУР