Байцааны ач тус асар их ажээ

1008

Байцааны ач тус асар их ажээ

 

Байцаааны олон төрөл, зүйл байдаг ба манай оронд бөөрөнхий цагаан байцааг түгээмэл хэрэглэдэг. Бөөрөнхий цагаан байцаа нь эслэг, кальци, фосфор, кали, натри, төмөр, селен, зэс, цайр зэрэг эрдэс бодис, фолийн хүчил, С, В1, В2, В3, В6, А, Е зэрэг амин дэмээр баялаг. Бөөрөнхий байцааг шинээр нь эсвэл чанаж, жигнэж хэрэглэхээс гадна төрөл бүрийн зууш, шөлтэй хоол, хоолны хачирт хэрэглэнэ.

Мөн давсалж, даршлах, хатаах зэргээр нөөшилж хадгалах боломжтой.

Бөөрөнхий цагаан байцааны ач тус
1. Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
2. Хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, хоргүй хавдрын багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд байцаанаас илрүүлжээ.
3. Цацраг туяаны хордлого болон цацраг эмчилгээний хорыг тайлах үйлчлэлтэй болох нь тогтоогджээ.
4. Европын уламжлалт анагаах хугацаанд байцааг үрэвсэл намдаах эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
5. Түүхий байцааны нухшийг бүтэн навчинд ороогоод биеийн өвчтэй хэсэгт тавихад өвдөлт намддаг.
6. Шинэхэн байцааны шүүсээр ходоод, гэдэсний богино хугацаанд эмчилдэг.
7. Байцааг илчлэг бууруулсан хоолны дэг баримтлах өргөн хэрэглэдэг.
- дархлаа сайжруулах
- гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах
- зүрхний өвчлөлөөс сэргийлэх
- ходоод гэдэсний шарх анагаана
- хордлого тайлна
- хорт хавдраас сэргийлнэ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>