ПАРАЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД СОЛОНГОСТ ОЧЖЭЭ

744

ПАРАЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД СОЛОНГОСТ ОЧЖЭЭ

 

БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн паралимпийн XII наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болно.


Тус тэмцээнд оролцох пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ганболд, ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог, тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж, багийн эмч Ш.Болормаа нарын бүрэлдэхүүн өнөөдөр Солонгост очжээ. Тэднийг Сөүл хотын хотын Инчон олон улсын нисэх буудалд ЭСЯ-ны ажилтнууд угтан авсан байна.

Манай тамирчин Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдана.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>