ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УМАРД СОЛОНГОС ТАМИРЧДАА ОРОЛЦУУЛАХААР БОЛОВ

722
 ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УМАРД СОЛОНГОС ТАМИРЧДАА ОРОЛЦУУЛАХААР БОЛОВ
СӨҮЛ. /Ёнхап/. Ирэх сарын 7-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх өвлийн паралимпийн наадамд Умард Солонгос тамирчдаа оролцуулахаар болсон тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгдсэнийг "Ёнхап” агентлаг уламжлав.

Хоёр Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд мягмар гарагт буюу өнөөдөр хийсэн ажил хэргийн түвшний хэлэлцээний үеэр талууд ийн тохиролцоонд хүрсэн байна.

Энэ сарын 9-25-нд өвлийн олимпийн XXIII наадмыг амжилттай зохион байгуулсан Пёнчан хот нь ирэх сарын 7-18-нд өвлийн паралимпийн XII наадмыг зохион байгуулна.

Паралимпийн нээлт болохоос хоёр хоногийн өмнө Умард Солонгосын тамирчид Өмнөд Солонгост газраар явж очих аж.
Г.Доржханд
МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>