Нобелийн шагнал гардуулах ёслолд монголын хоёр эрдэмтэн оролцоно

323
 Нобелийн шагнал гардуулах ёслолд монголын хоёр эрдэмтэн оролцоно

Жил бүр Германы Линдау хотноо болдог Нобелийн шагналтнуудын 68 дахь удаагийн уулзалтад Монгол Улсаас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ багш, залуу эрдэмтэн, Анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул  нар оролцохоор болжээ.  Нобелийн шагналтнууд болон авьяаслаг залуу эрдэмтэд чуулах тус уулзалт энэ оны зургадугаар сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд болох бөгөөд анагаахын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд урилгаар оролцдог бөгөөд тус уулзалтад Нобелийн шагналт 43  эрдэмтэн оролцох юм байна. 

 

Энэхүү уулзалтад орон орны 6000 гаруй залуу эрдэмтэд оролцохоор бүртгүүлснээс 84 орны шилдэг 600 залуу эрдэмтэн, судлаачдыг сонгосноос Монголоос ийнхүү О.Зэсэмдорж, Б.Хонгорзул  нар сонгогджээ. Тэд Японы Жичи Анагаах ухааны их сургуульд суралцан, өнгөрсөн жилийн гуравдугаар сард докторын зэргээ амжилттай хамгаалаад Монголдоо ирж, АШУҮИС-д багшилж байгаа юм.


Эх сурвалж:www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.