Өөртөө хар энерги хуримтлуулсан хүний ажил үйлс бүтдэггүй
Нийгэм дунд амьдарна гэдэг тодорхой хэмжээгээр бусдыг хүндэтгэн хүлээцтэй хандахыг шаарддаг. Гэтэл бодит амьдрал дээр ямар байдаг билээ? Автобусанд ороод л хэрүүл тэмцэл хийдэг иргэд байсаар. Өглөөнөөс хар энерги өөртөө татсан хүний ажил үйлс тэр өдөртөө ямар байх нь тодорхой. Нийгмийн харилцаанд орж байгаа хэн ч болов бусдын эрхийг хүндэтгэж, биеэ зөв авч явах соёлд суралцах ёстой. Ажил, сургууль, нийтийн тээвэр, олон нийтийн газар, гэр орон, нийтийн эзэмшлийн газар гээд хаана ч болов иргэдийг дараах зүйлс бухимдуулдаг.