Дуучин С.Бичүүгийн шинэ уран бүтээл “ЭНХРИЙЛМЭЭР”

183

Дуучин С.Бичүүгийн шинэ уран бүтээл “ЭНХРИЙЛМЭЭР”

 

Л.Балхжавын 13 хэмээн нэрлэгдсэн шижгэсэн хэдэн залуусаас ганцаараа үлдэж уран бүтээл туурьван хөдөлмөрлөж яваа дуучин бол С.Бичүү юм. Тухайн үед Мөнхбат, Үүрээ, Бичүү, Орхонцэцэг, хоёр Нандиа зэрэг олон залуу уран бүтээлчид хүчээ авч байснаас өнөөдөр хөдөлмөрлөж чадсан нь үлддэг гэдэг зарчмаар дуучин С.Бичүү рок попын ертөнцөд өөрийн содон өнгө аяс, дуу хоолойгоороо нэгэнтээ тамгалагджээ.

Түүний өнгөрсөн жил гаргасан "Зоргол нүдэн” дуу нь олон залуусын сонсох дуртай ХИТ дуу болж 2017 оны "Морин хуур” наадмын тусгай байрын шагнал хүртэж байлаа.

Харин 2018 он гарсаар тэрээр хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд "ЭНХРИЙЛМЭЭР” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогч фенүүддээ хүргэжээ. Энэхүү дууны аяыг МУУГЗ Л.Балxжав, шүлгийг МУСГЗ Ш.Гүрбазар, Гитарчнаар Атка, хөгжмийн найруулгыг Ц.Байдраг хийсэн бол ERKHES Entertainment дүрсжүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.