Дугуйн зам болон явган хүний замын өргөн 4 метрээс багагүй байх ёстой. Гэвч...

1132

Дугуйн зам болон явган хүний замын өргөн 4 метрээс багагүй байх ёстой. Гэвч...

 

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын захиалгаар 2017 онд 8.4 км урттай дугуйн замыг 427 сая төгрөгөөр байгуулсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газраас гаргасан стандартыг авч үзэв.

Унадаг дугуйн зам барих Монгол Улсын СТАНДАРТаас үзвэл дугуйн замыг явган хүний замтай зэрэгцүүлэн хийх бол нийт өргөн 4 метрээс багагүй байна хэмээн заажээ. Тодруулбал:

      Унадаг дугуйн замын өргөн – 1-1.5 метр
      Явган хүний зам 2.5 метр буюу нийтдээ 3.5-4 метр өргөнтэй байх ёстой аж.

Үүнээс үзвэл сүүлийн үед Монголд хийгдэж байгаа дугуйн замууд буюу явган хүний замыг ногоон, улаанаар будах ажил нь стандартад огт нийцэхгүй байгаа юм.

Дугуйн зам болон машины замын хамгийн бага хязгаарлалт эсвэл засмал замын ирмэг хоорондын зай (хэрвээ ямар нэг хязгаарлалт байхгүй бол) нь 5 тохой буюу 1.5 мерт байна гэжээ.

Түүнчлэн, унадаг дугуйн замын захаас шон турба, хайс, хашаа хүртэлх зай 0.5 метрээс багагүй байна хэмээн стандартад заасан байдаг. Гэвч бодит байдал дээр дугуйн замынхаа голд шон хатгасан байх нь энгийн нэг тохиолдол.

2018 оны хувьд дугуйн зам дэд хөтөлбөрийн хүрээнд 10.4 км зам байгуулахад 300 сая төгрөг зарцуулах юм. Гэхдээ энэ нь стандартад нийцсэн зам уу эсхүл зүгээр нэг "БУДАХ” ажил уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Image may contain: 1 person, text

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>