МАН-ынхан С.Баярыг өмгөөлөхгүй байхаар шийджээ

996
МАН-ынхан С.Баярыг өмгөөлөхгүй байхаар шийджээОюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, "Айвенхоу Майнз Лимитед”, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компаний захирал асан Б.Бямбасайхан нарт эрүү үүсгэн, яллагдагчаар татан, баривчлан шалгаж буй билээ.
Энэ тухай Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө: "Ч.Сайханбилэгийн хувьд гэм буруутай нь тогтоогдох хүртэл АН-ын гишүүн хэвээрээ байна. Шаардлагатай гэвэл намаас бүх талын дэмжлэг, тусламж үзүүлнэ. Улс төрийн зорилгоор, хэлмэгдүүлэх ч юм уу ямар нэгэн асуудал үүсвэл бид улс төрийн тодорхой алхамуудыг хийнэ. Эднээс гадна манай намын харъяалалтай Б.Бямбасайхан, Б.Ариунсан гэх мэт хүмүүс хоригдсон." хэмээсэн юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд уг баривчилгааны тухай: ""Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү?" гэв. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын лидерүүд ярилцан, Санжийн Баяр гэж хүнийг өмгөөлж, ямар нэг үйлдэл хийхгүй, тэр бүү хэл элдэв мэдэгдэл ч гаргах шаардлаггүй гэж үзсэн аж.
Ерөнхий сайд асан С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргах үеэр түүний өмгөөлөгч А.Ариунаа: "Миний үйлчлүүлэгч С.Баяр өрөө хэлэхдээ нэг сар баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш ээ. Гэхдээ Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монголын хоёр ч Ерөнхий сайдыг баривчлан хорих нь дэлхий нийтэд бидний нэр хүнд унах асуудал үүсэх вий. Оюутолгойн хувьцааны ханш унаснаар эдийн засагт нөлөөлөх юм. Энэ талаас нь харж үзэх хэрэгтэй шүү гэсэн" хэмээсэн юм.
 
П.Энхмандах
Sonin.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>