"Алтан намар" дууны тухай

1516
"Алтан намар" дууны тухай
   "Алтан намар" дууны тухай"Алтан намар" дууны тухай"Алтан намар" дууны тухай"Алтан намар" дууны тухай

(Дуу төрсөн түүх)

Налгар намрын шаргалхан өдрүүдийн төгсгөл айсуй. Түүнээс урьтаж хүн бүхний сайн мэдэх "Алтан намар" дуу хэрхэн бүтсэн талаар Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров гуайн хуучилсныг уншигчиддаа хүргэе.

"Хуучин социалист орнуудын Намын төв хороодын узэл суртлын хэлтсийн дарга нарын зөвлөгөөн 1982 оны хавар Чехийн Прага хотод болсон юм. Тэгэхэд "Прагийн хавар” гэж жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн наадмын нээлтийг социалист орнуудын дарга нарт үзүүлсэн юм.

Түмэндэлгэр дарга бид хоёр "Прагийн хавар”-ын бүх програмыг авч, Монголд жил бүр зохион байгуулж байх "Алтан намар” хөгжмийн наадамтай болох төв хорооны тогтоолын төсөл боловсруулж тооцоог нь хийгээд тэр намар наадмыг зохион байгуулахаар болж төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулж батлагдсан даа.

Тэгээд анхны "Алтан намар” хөгжмийн наадмыг Улсын циркэд хийж байлаа. Наадмын үндсэн агуулгыг "Жил болгон Монголын хөгжмийн амьдралд гарсан бүтэн жилийн шилдэг бүтээлүүдийг тоглох, олон нийтэд сонсгох нэгдсэн юм арга хэмжээ байна" гэж тодорхойлсон юм.

1983 онд хоёр дахь наадмыг байгуулах намар цаг дөхөж ирэхэд Намым төв хорооноос "Жил бүр наадам хийх юм бол наадмын сүлд дуутай болвол яасан юм бэ?” гэсэн санал гарсан. Тэгээд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд наадмын сүлд дууны хаалттай уралдаан зарлагдсан юм. Түүнд нь 24 хөгжмийн зохиолч оролцсон.

Л.Мөрдорж, Г.Алтанхуяг гээд том том хөгжмийн зохиолчид байсан л даа. Тухайн үед ганцхан радиогийн студи байлаа шүү дээ. Бүгд л оркестртой бол оркестртой, гоцлол дуучинтай бол гоцлол дуучинтайгаа радиод бичлэг хийлгээд эхний шатанд түүнийг нь Намын төв хорооныхонд сонсгосон байдаг юм. ч нөгөө дуунуудыг сонсоод яг тохирох сайн дуу алга гэж үзэж л дээ.

Тэгээд Зохиолчдын хорооны дарга асан Цэдэв бид хоёрыг дуудлаа. Ингээд "Та хоёр дуу бичих хэрэгтэй байна” гэв. Бид ч тус тусын контор руугаа явцгаасан. Тэгээд тэр өдрөө Зохиолчдын холбооны дарга, Хөгжмийн зохиолчдын холбооны дарга хоёр утсаар санаагаа хэлэлцсэн юм.

Цэдэв, "Алтан намар үргэлж сэтгэлд байж л байдаг гэсэн санаа байвал ямар вэ?” гэж байна. Би ч зөвшөөрсөн. Тэгээд,
"Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар онжилүүд улиравч дурсгалтай
Аяны шувуудыгдагаад нисчихгүй нь сайхан..."
гэсэн шүлэг төрсөн. Бид хоёр ч нэг оройжин суусан даа. Цэдэв шүлгээ бичиж, би хөгжмөө бодоод л. Цэдэвт одоо гар нооргууд нь байдаг юм гэсэн. Харин би вальс маягийн хэмнэл авахаар тогтсон.

Тэгээд аялгуугаа олох гэтэл олддоггүй ээ. Хүнд өмнө нь сонсч байсан мэт, тэгсэн атлаа цоо шинэ юм шиг... Сонсогчдод бүр аль эрт сэтгэлд нь хоногшсон юм шиг, тэгсэн хэрнээ огт сонсоогүй юм шиг... Тийм л аялгуу байх ёстой гэж бодогдсон. Тэгээд намрын тухай хүний ойрхон дуу юу билээ гэж бодож билээ.

Намар хүүхдүүд сангийн аж ахуйд ажилладаг тухай нэг кино байдаг даа. "Мартагдашгүй намар” гэж. Хөгжмийг нь Жанчив багш бичсэн, "Унаган багын аашаараа...” гээд эхэлдэг дуу бий еэ дээ? "Ургацын тапбайд...” энэ хоёрын эхлэл бол яг адилхан. Эхний тэр дөрвөн нот бол яг ижил.

Энэ дөрвөн нотыг л сонсвол хүмүүст намрын тухай нэг юм буух юм байна гэдгийг онолын хувьд бодож олсон. Тэгээд л үүнийгээ бариад вальс маягийн тэс өөр аялгуу залгуулан бичиж Зангад багшаараа л дуулуулах нь зөв юм гэж бодсон. Тэгээд цөөхүүл хөгжим, төгөлдөр хуур, эмэггэйчүүдийннайрал дуутай анх дуулуулж бичүүлсэн юм.

Яг дуугаа бичүүлж байх үед Л.Мөрдоржгуай жаахан халамцуу орж ирээд, "Энэ "янхан" дууг хэн бичсэн юм?" гэж байна. Яагаад "янхан” гэсэн гэхлээр монгол дуунд байдаггүй нэг аялга тэнд байсан байхгүй юу. Түүнийг нь багш маш хурдтай олоод сонсчихож байгаа юм. "Би бичсэн юм аа, багш аа” л гэлээ.

Багш ч цагаан сэтгэлтэй хүн, "Чи яагаад ингэж бичсэн юм” гэснээ, "Гэхдээ сайхан дуу байна аа” гэж хэлээд гараад явчихаж билээ. Ингээд дуугаа бичүүллээ. Нийт 25 дуу болдог бил үү... Радиогоос дөрвөн дууг нь болно гэж үзэж л дээ.

Тэнд нь П.Вадарч гуай. Л.Мөрдорж гуай, П.Алтанхуяг, бид дөрвийн дуу байж. Тэгээд шалгарсан дөрвөн дууны зохиогчийг нууцлаа. Намын төв хорооныхонд сонсгосон байдаг. Ингэж л Цэдэв бид хоёрын дуу шалгарч "Алтан намар”-ыг нээж, хаадаг сүлд дуу болсон билээ.

Түүнээс хойш 30 жил дуулагджээ. Дундаа хоёржилтасрахад нь Зангад багш маань их гомдсон байдаг юм. "Би дуугаа таяг тулаад ч болсон дуулна” гэж амалдаг байсан л даа. Олон ч хүн дуулсан дуу. Үгийг нь хүмүүс хуучин социалист арга барилаар бичигдсэн гэж ярьдаг л юм. Бүтнээр нь уншаад үзэхэд бас ч тийм биш шүү”.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>