Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ

31

[hide][/hide]

Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ

 

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг хэлэхдээ "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.

Энэ жилийн тухайд 70 орчим мянган иргэн 40 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа ирүүлсэн. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүллээ. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Нийслэлийн Төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажлыг хийж байна. Энэ ажил дууссаны дараа буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш буюу ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд шилжүүлнэ” гэлээ. Буцаан олголттой холбоотой зүйлийг нийслэлийн Татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.