"Сүлд спиннинг клуб" ялагчаа Suzuki Sx4 маркын автомашинаар шагналаа
Зураг дээр дарж үзнэ үү.
Спиннинг буюу эргэлтэт дугуйн спорт нь манай оронд сүүлийн хэдэн жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй энтэртайнмент чиглэлийн спорт юм. Энэхүү спортоор нэг цаг хичээллэхэд биеийн бүх булчинг жигд ажиллуулж 800-1200 килкалор шатаадгаараа бусад спортоос ихээхэн онцлогтой. Тус спортыг Монголд төдийгүй Азид хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа хүн бол "Монголын эргэлтэт дугуйн холбоо”-г үүсгэн байгуулагч, "Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд юм. МЭДХ Сүлд спиннг клүб-ээс улирал бүр зохион "Би жингээ хасмаар байна” зорилтод шоу зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уралдаанд 4-р сарын 20-нд Емарт худалдааны төвийн гадаа талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний Тэргүүн байранд Э.Должинсүрэн 106.8 кг байснаас 76.3 кг болж нийт 30.5 кг хасж SUZUKI Sx4 маркын автомашинаар шагнагдлаа. Дараагийн "Би жингээ хасмаар байна-4” шоу нь Энканто салбар дээр 85кг-аас дээш эрчүүдийн дунд халуун өрсөлдөөн явагдаж байгаа аж. Тэмцээний хаалтын ажиллагаа 6-р сарын 10-нд болох ажээ.










