Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

77

Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

 

Тайландын нийслэл Бангкок хотод боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн  болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдөж буй Э.Мичидмаа Вьетнам улсын тамирчинг ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин энэ сарын 26-ны өдөр Казахстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана. Залуучуудын шигшээ баг, "Эрдэнэт бокс” клубын тамирчин Э.Мичидмаа эмэгтэй тамирчдын медалийн буухиаг эхлүүллээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор нийт есөн тамирчин өрсөлдөж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын 28-ны өдөр дуусна.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.