Дэлхийн улс түмэнд хандсан уриалга-Манай гаргийн тэргүүлэх улс гүрэн, НҮБ, олон улсын шүүхийн удирдагч ноёд хатагтай нар танаа

1059

Мөнх тэнгэрийн хүч бурханы ивээлээр дэлхий дахины амьдарлыг үнэнч шудрага, гаслал зовлонгүй, амар амгалан чиглүүлж үлгэрлэн явахийг жирийн иргэн би хүсэж байна.

Нэгэн зүйл: Бага буурай улс үндэстэн бусдын дарлал хавчилгад устаж үгүй болж байгаа нь дэлхийн түүхийн хар толбо гэдгийг их гүрний удирдагч нар анхаарах цаг болжээ.

Нэгэн зүйл: Коммунист молигт хууртсан Кавказын ард түмэн, Крымь, Халимаг, Саха-Якут, Тува, Буриад, Төвд, Өвөр монгол, Шинжааны олон ястан, Палестин, Күрдүүдэд эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгох; Улс түмний эсрэг аливаа түрэмгийлэл, даралт шахалтыг хориглох, бага буурай ястан үндэстний нутагт зориуд суурьшуулсан хүн амаа их үндэстэн 30%-иас илүүгүй болтол аажмаар татан авах;

Нэгэн зүйл: Үй олноор устгах бүх төрлийн зэвсгийг цаазлан хориглох,

Нэгэн зүйл: НҮБ-ын АЗ-ийг дээд зэргийн ардчилсан үлгэр жишээ, шудрага нэр хүндтэй болгон Энэтхэг, Герман, Япон, Канад, Түрэг, Иран бага буурай 5 оронг оролцуулан 15 байнгын гишүүнтэй болгож олон улсын хүчин, шүүхийг эрх зүй, өндөр зохион байгуулалтад оруулах;


Нэгэн зүйл: Манай гаригийн байгаль орчны хохирол, хүн амын их өсөлт, мэдээллийн самуун, эмх замбараагүй байдал ардчилал, хүний эрхийн хэм хэмжээ алдагдсан зэргийг нухацтай судалж улс түмний амьдралд өндөр ёс суртахуун, ил тод ардчилсан хууль цааз бүхий шудрага төрийн залгамж мэргэжлийн чанар үлгүйлэгдэх боллоо. Үүнийг хүн төрлөхтөн хойш тавилгүй шийдэх цаг үүд тогшиж байгаа бөгөөд түрүүлж мэдэрсэн улс орон ихийг хожино.

Нэгэн зүйл: Дэлхийн хүндийн жин жил сар улиралд яаж багасч хэдэн их наяд тонноор  яригдах эрдэс, нягтарсан чулуулаг ухагдаж байгаа бол? Гариг эрхэсийн орбит тэнцвэрээ яаж байгаа бол?

Нэгэн зүйл: Хүн төрлөхтнийг аюулд дуудаж байгаа бас нэгэн хүчин нь Дэлхийн их далай тэнгэсүүд эх газраа "залгиж” байна. Газрын гүний усийг хэмжишгүй ихээр гадагшлуулснаас уулс хэврэгшин, намсч хөрсний эвдрэл нэмэгдэн, газар сайгүй салхи шуурга туурин босох боллоо. Хур бороо үер нэмэгдэн хөрс шороог зөөвөрлөн далай тэнгэсийн ёроолд авиачиж байна. Иймд бүх улс орон, аймаг муж, хот тосгон өөрсдийн нутаг дэвсгэрт нуур цөөрөм усан сан байгуулан хур тундас цас мөсний усыг далай тэнгист алдахгүй байх; том мөрөн голын урсацыг тодорхой хэмжээнд байлган хөрс шороогоо тогтоон авч үлдэх хэрэгтэй байна.

Монгол улсын хөгжил дэвшилийн талаар төрийн гурван өндөрлөг төрийн дээд байгууллагуудад 2012 онд гаргасан саналууд

  1. Шилжилтийн үеийн алдаа доголдлыг засах таван жилийн аян зохиох.
  2. Үндсэн хуулиас үүдэлтэй зарим хямралыг шинжлэн судлаж шинэ үндсэн хуулийг:   А, түүхэн оршихуй Б, оюунлаг оршихуй В, их засаг оршихуй бүтэцтэй боловсруулах;
  3. Чингис хааны алтан ургийг төрөөс судалж хэмжээт эрхт үндсэн хуульт хааныг 2017 онд өргөмжлөх;
  4. Төрийн эдийн засгийн хүчин чадлыг сулруулах элдэв нэмэгдэл тэтгэвэр, амлалт, үзэмжийн феодал олговорыг таслан зогсоох;
  5. Капиталын хуримтлал, зах зээлийн харилцаанд чөдөр тушаа бологч, нийгмийг доройтуулагч "хувалз” давхраг болон, бүтээлч бус феодал маягийн мөлжлөгийг хязгаарлах; үйлдвэрлэх хүч, нэмүү өртөг шингэсэн капитал, машинт болон гангийн аж үйлдвэрийг төр гартаа авах; төр + хувийн хосолмол аж үйлдвэр, аж ахуй хөгжүүлэх;
  6. Монгол улс тууштай энх тайван, сайн хөршийн бодлоготой байх;
  7. Монгол орны онцлогт тохирсон төр нь хүчтэй, хагас нууцлаг орон байх хэрэгтэй.
  8. Монгол орны онцлогт тохирсон хууль цааз, хүний эрх ардчлал төлөвших ёстой.
  9. Монгол үндэстэн бүх түүхийн турш төрийн ил тод ардчилалтай их хуралдайгаар эзэн хаанаа хүртэл сонгож байсан уламжилаа сэргээж, голдуу Европт язгууртны бурангуй ёсийг халахад хэрэг болсон нам сонгууль өнөөдөр үеэ өнгөрөөж, төр ард түмний үйлст хор хүргэдэг хэсэг бүлэглэл, төр ард түмний хоорондох хөшиг, төрийг сульдаах хүчин боллоо.

-          1992 оны үндсэн хууль баталсан хүмүүс Улаанбаатар хотын үндсэн оршин суугчидад нөхөн төлбөр олгох; Улсын бүх өмч хөрөнгө юу болсон тухай ард түмний өмнө тайлагнах хэрэгтэй байна.

-          Хороо сум аймаг дүүрэг улсаас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарсан том, дунд, жижиг үйлдвэр, үйлчилгээ, ажлийн байр бий болгоход онцгой анхаарах;

-          Хотын суваг шуудуу ногоон нуур орчмийг цэвэрлэн лах бохирыг хол хаяж ариутгаж байх.

-          Хууль зүйн яамын эмнэлэгийн шинэ байрыг ЧД-ийн иргэдэд шилжүүлж оронд нь конторын зориулттай долоон давхар барилгийн нь авах.

Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн Н.Баатар

2014.11.08

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>