ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

513

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

 

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 21 асуудлыг хэлэлцэх товтой байгаа аж. Тодруулбал,  Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай болон Монгол Улс, Уругвай Улс хоорондын хэлэлцээр батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол, Швейцарийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Газрын тосны боловсруулах үйлдвэр барих төслийн тухай зэрэг асуудал багтжээ. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайдын гадаад томилолт, албаны айлчлалын үр дүнгийн тайланг сонсохоор төлөвлөжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>