Далай лам ОХУ-ыг маш чухал улс гэжээ

670

 

Далай лам ОХУ-ыг маш чухал улс гэжээДармасалад энэ сарын 3-нд дэлхийн буддистуудын их багш XIY Далай ламтан "Орчин үеийн ертөнцөд онцгой газар зүйн байршлаасаа хамааран Орос улс чухал улс юм” хэмээн мэдэгджээ.

Буддистуудын оюун санааны удирдагч XIV Далай лам энэхүү мэдэгдлийг Оросын тэргүүлэх эрдэмтэдтэй уулзахдаа хийжээ. "Газарзүйн байрлалаас шалтгаалан Орос улс Зүүн болон Барууныг холбосон гүүр болдог. Энэ бол маш чухал улс юм" гэж Далай лам хэлжээ.

Түүхийн хувьд Орос, Түвдэд урт удаан хугацааны гүн гүнзгий, ирээдүйтэй харилцаа бий гэдгийг тэрбээр сануулжээ. Далай Лам Төвдийн Буддизм Оросын өргөн уудам нутагт тархсан бөгөөд Оросын эзэнт гүрэн, ЗХУ-ын удирдагчидтай ч сайн харилцаатай байсан гэж хэвлэлүүд бичжээ.

Далай лам шинжлэх ухааны нээлтүүдээр хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хангаж, "сайн сайхан байдалд суурилсан ёс суртахууны үнэ цэнэ"-ийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

М.Баяр


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>