Трамп Ираны цөмийн гэрээнээс гарснаа мэдэгдлээ
ТЕГЕРАН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ҮРГЭЛЖ БИЕЛҮҮЛЖ ИРСЭН
Харин Ираны ерөнхийлөгч Хасан Рохани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрийг шүүмжилжээ.
Тэрээр Тегеран гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлж биелүүлж ирсэн. Цаашид үргэлжлүүлэн биелүүлэх болно хэмээн онцлов. Үүнээс гадна Дональд Трамп гэрээг орхих шийдвэр гаргасны дараа телевизээр хийсэн мэдэгдэлдээ "Вашингтон үргэлж Иран болон Ойрхи Дорнодын бусад орнуудад дайсагнаж ирсэн” гэж онцолсныг Ираны "IRNA” агентлаг уламжилсан байна. "Ройтерс” агентлаг ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэр нь Ираны хувьд түүхэн сургамж боллоо. АНУ хэзээ ч өгсөн амлалтаа биелүүлж байгаагүй гэж ерөнхийлөгч Хасан Рохани хэлснийг мэдээллээ. Тэрээр "Иран гэрээнд гарын үсэг зурсан бусад орон БНХАУ, ОХУ, Франц, Их Британи болон Германд гэрээгээр хүлээсэн зорилгоо биелүүлэх боломж олгохын тулд гэрээгээ сахина” гэж мэдэгджээ. Энэ гэрээ нь олон талт гэрээ хэлэлцээр болохоос биш зөвхөн АНУ, Ираны хооронд хийсэн гэрээ биш гэсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл энэ гэрээг баталсан болохыг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД