ХАЙЛААСТААС ДАРЬ-ЭХИЙН ЗАМ ХҮРТЭЛХ ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА

665

ХАЙЛААСТААС ДАРЬ-ЭХИЙН ЗАМ ХҮРТЭЛХ ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА

 

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих төслийн гүүрийн  барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.


Авто замын барилгын трассын нөлөөлөлд нийт 113 нэгж, талбар өртсөнөөс 69 нэгж талбарт эд хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээ хийгджээ. Үүнээс 19 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцож, 6 айлын газрыг бүрэн чөлөөлөөд байна.

Ажлын явцтай НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр танилцаж "Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, цаг агаарын таатай үед авто замын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх” үүргийг холбогдох хүмүүст өглөө.

Тус ажлын гүйцэтгэгчээр Мотор сервис ХХК ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>