Р.Амаржаргал дээр АН тохиролцсон бололтой

1233
Р.Амаржаргал дээр АН тохиролцсон бололтойУИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлогдсон. МҮДН фракцийн хэдхэн нөхрийн толгой шоволзон бусдыгаа хүлээцгээж байс­наа Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ, Д.Зоригт нараас эхлээд залхсан бололтой гарч орцгоосоор удалгүй харагдахгүй болцгоосон.

Эрх баригч АН-ын хувьд өчигдрийн бүлгийн хурал­даанаар дараагийн Ерөнхий сай­дад хэнийг томилох вэ гэдэг маш чухал асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан тул байнгын хорооны хуралдаан байтугай УИХ-ын нэгдсэн чуулганд ч тэр бүр харагддаггүй эрхмүүд уван цуван ирцгээж харагдсан.

Харамсалтай нь саяхнаас АН-д толгойгоо хүч­тэй­хэн өндийлгөж эхэлсэн МҮДН фракцийнхан бойкот зарласнаар АН-ын бүлэг ху­ралдаж чадсангүй тарав. Хэрвээ дотоод зөрчил­дөөнөөсөө болж бүлэг нь хуралдаж чадахгүй бол энэ долоо хоногт ҮЗХ-оор Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж, батлах нь дахиад худлаа болж магадгүй.

Харин хэн хүний нү­дэнд тун тодорхой хараг­­даж байгаа нэгэн со­нир­­­холтой үзэгдэл нь өнгөр­­сөн өдрүүдэд болсон улс­­төрийн тэмцлийн үр дүнд Шонхор, МоАХ тэргүүтэй фракциуд АН-ыг олон жил зангидан удирдсаар ирсэн Н.Алтанхуяг, Р.Гончиг­дорж, Ч.Сайхан­билэг, С.Баярцогт тэргүүтэй Алтан­гадас фрак­циас на­мынхаа тэр­гүүлэх эрх мэдлийг буцааж авсанд оршиж байна.

Энэ удаад сүүлийн үеийн зоригтой, шийдэмгий тэмцлийнхээ хүчинд АН-аас хөөгдөх, туугдахдаа тулан байж эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд байгаа МоАХ, Шонхор, МҮДН фракциуд нэгдсэн хүч болж дотроосоо дараагийн Ерөнхий сайдыг гарган ирэх тохиролцоонд хүрээд байгаа юм.

2000 онд таван нам нийлж АН-ыг байгуулахад хамгийн идэвхтэй ажиллаж байсан ч удирдагч нарын­хаа эв нэгдэлгүй, зүрх зориггүй, улстөрийн хор най­руулах туршлага, дут­санаас эрх мэдлийн гадна хаягдсаар ирсэн МҮДН фракц одоо л бусдыг араасаа да­гуу­лах томоохон хүч болж эхлэв.

Н.Батбаяр, Д.Эрдэнэ­­бат, Ц.Баярсайхан, Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ, А.Бакей, Р.Амаржаргал гээд туршлагатай бол турш­лагатай, улстөрийн ялалт, ялагдал бүхнийг үзэж хал үзсэн улстөрчдөөс бүрдсэн МҮДН фракциас да­раагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг томи­луулах тохиролцоонд МоАХ, Шонхор фракцтай нэгдэж чадсан нь Монголын улстөрд ойрын жилүүдэд бай­гаагүй томоохон то­хирол­цоо, ялалт гэж дүгнэж болох юм.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МҮДН фракцийн Ц.Баярсайхан, Л.Гантөмөр, Р.Амаржаргал нарын нэр яригдсанаас олонхын са­налаар Р.Амаржаргал дээр АН-ын бүлэг байр сууриа нэгтгээд байгаа аж.

Өчигдөр орой 18:00 цагийн үед авсан мэдээл­лээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Р.Амаржаргал сон­гогдох нь бараг л тодорхой болоод байгаа гэнэ. Одоо АН-ын энэхүү шийдвэрийг УИХ дахь бусад намын бүлгүүд дэмжвэл асуудал ногоон гэрлээр батлагдах нь тодорхой болж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>