С.Төгс: Ганцхан ширхэг эвентэд зориулж битгий турж байгаач ээ

37

С.Төгс: Ганцхан ширхэг эвентэд зориулж битгий турж байгаач ээ

 

Загвар өмсөгч С.Төгс биеийн пропорцоороо Европ стандартад нийцдэг цөөхөн хэдэн моделиудын нэг. Монгол моделиуд дундаа туранхайдаа тооцогддог тэрээр охид бүсгүйчүүдэд хандан хоолны дэглэм барих талаар зөвлөгөө өгчээ. Охид бүсгүйчүүдэд нийтлэг ажиглагддаг аливаа баяр ёслолд зориулан жингээ хасдаг үзэгдлийг тэрээр шүүмжлээд авсан бөгөөд "Хоолны дэглэм гэхээр хүмүүс турахтай шууд холбож ойлгоод байдаг ш дээ. Тэр бол яалт ч үгүй мөн л дөө. Гэхдээ хоолны дэглэм гэхээр зөвхөн турахаас гадна эрүүл амьдралын хэв маяг гэдэг юм байгаа ш дээ, тэрэнтэй шууд холбогдож байдаг болохоор багцлаад хэлэхэд шинэ жил ирж байна нэг туръя гэдэг ч юм уу, зун болж байна туръя гээд тэгдэг ш д. Миний өгмөөр байгаа зөвлөгөө болохоор ганцхан ширхэг эвентэд зориулж битгий турж байгаач ээ гэж хэлмээр байгаа юм. Яагаад гэвэл биед аймар муу. Турна гэхээсээ илүү би зүгээр эрүүл амьдралын хэв маягтай болмоор байна гэж бодож энэ эрүүл хооллолт гэдэг юмыг эхлүүлээсэй гэж хүсдэг байхгүй юу" хэмээсэн байна. Гаазтай ундаа болон их тосонд шарсан хоол идэхээс татгалзах мөн алкохол хэрэглэхээ болихыг нэн түрүүнд хэрэгжүүлэхийг зөвлөсөн тэрээр өөрийнхөө хэмжээнд багахан хэмжээний дасгал хөдөлгөөнийг хийж заншихыг охид эмэгтэйчүүдэд сануулжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.