Шинэ сурах бичгүүд эцэг эхчүүдийг бухимдуулж байна

675
Шинэ сурах бичгүүд эцэг эхчүүдийг бухимдуулж байнаХичээлийн шинэ жилийн нээлт хаяанд ирж эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэхээс эхлээд олон ажил ундарч байна. Жилийн жилд эцэг эхчүүдийг бухимдуулдаг нэг зүйл бол сурах бичгийн асуудал. Олдоц муутайн зэрэгцээ сурах бичгийн шинэчлэл нэрээр олон номыг дахин худалдан авдаг байдал нь чамгүй дарамт болдог аж. Энэ жил гэхэд ерөнхий боловсролын 186 нэрийн сурах бичгээс 24 нэрийг нь шинээр хэвлүүлж байгаа нь ч тэдний бухимдлыг төрүүлээд байна. Зарим эцэг эхчүүд 3үүний цаана томоохон бизнес байгаа” ч гэдэг. Харин албаны хүмүүсийн хувьд "12 жилийн тогтолцоонд шилжиснээс хойш аажим аажмаар шинээр сурах бичгүүд шинэчлэн нэмж хэвлэх шаардлага зүй ёсоор тулгарсаар байна” гэх хариуг өгдөг билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>