Үнэгүй хайр өгүүллэг
Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ єглєє айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав єглєєний цайгаа уун ажлын шинэ єдрийг угтаж, харин би хєтєвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хvрэм гvйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хvнийг мартаж болохгvй. Тэр хvн бол тогооч, зарц, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бvх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ….
Том эгчийн ажилдаа ємсєх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж єгнє. Бага эгчийн vс гэзгийг ороож маяглахад нь туслана. Бvх гэрийнхэний єглєєний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хєлд ороогvй мєлхєє над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримт хавтсаа мартчихсан, гээчихсэнийг ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашгирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нєгєє єрєєнєєс бага эгч индvvдсэн ємдєє асууна. Мєнєєхєн л ээж тvvнийг нь хэзээ ч юм индvvдээд бэлдчихсэн байснаа авчирч єгнє.
Хачирхалтай нь нэргvй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгvй. Бvгд л их л чухал царай эсгэн хємсгєє зангидан яарч байснаа хаалга тас хийтэл хаан гарч одно. Араас нь ээж \”Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо ав, малгайгаа мартлаа” гэж хашгирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гvйж гарна.
Ингээд нэг юм єглєєний бужигнаан дуусч ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс тєгсгєл гэж vгvй. Хєтєвчин дээр сууж залхсан би часхийтэл хашгиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлvvлнэ гэсээр ээжийн минь vнэт цагаас нэлээн хэсэг явчихна. Vдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир тvvнээс ємнє гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас хvнс цуглуулна. Ээж минь баадуутай юм шиг нvдний минь ємнє борви бохисхийхгvй ажиллана. Харж суусан би ємдєндєє хvндэрч хєнгєрєхгvйг хичээн харж сууна, єєрийгєє зугаацуулна. Ядахад цэвэрлэсэн эмхэлсэнийг нь би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж бас ажилласаар. Vдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хvлээсэн авч утсаар залгаад \”Ажилтай” гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хvлээн хєрнє. Ээж урамгvйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгvй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан ороогvй учир дэмий дотроо бодохоос цаашгvй.
Ээж бол миний хувьд бvхий л хорвоо ертєнц. Намайг ангир уургаараа амлуулж, халуун энгэртээ тэврэн бvvвэйлж, энхрийлэн хайрладаг хvн бол ээж. Ээжийнхээ зєєлєн гар, уянгалаг хоолойгоор би ертєнцийг таньж эхэлсээр. Гэвч бид хоёрын хамт байх цаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс тєгсгєлгvй ажил туйлдаа хvрнэ. Ажил тарах цагаар баахан ууртай, єлсгєлєн хvмvvс орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голно шилнэ, зарим нь ирэхгvй оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хvлээсээр. Єнєєдєр л гэхэд ахыг ирэхийг хvлээгээд цонхоор нvдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан хєтєвчнєєсєє босч алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгvй бол загнахсан гэж хvснэ. Даанч би дэндvv балчир, дэмий л ээжийгээ єрєвдєн харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертєнц намайг дийлээд нэг мэдэхэд унтчихсан байна.
Ингээд нvдээ нээхэд бас л нэг єглєє. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг vvр шєнєєр ирэн иртэл хvлээж нойр муутай хоноод бvгдээс эрт боссон нь илэрхий. Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангvй. Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бvхнийх нь хариуд баярлалаа гэж ганц хэлчих хvн байсангvй. Нэг л их завгvй хvмvvс тус тусын хэрэгтээ яаран ээжийг минь vнэгvй зарцын дайтай ч vзэхгvй, талархах нь vгvй гэхэд ойлгох ч гvйд миний уур хvрнэ. Бас л нэг єглєє урьдын адил ард vлдлээ. Гэхдээ бvх зvйл дандаа ийм байхгvй. Ядаж би єдрєєс єдєрт єсч торниж байгаа нь нэг єєрчлєлт. Би хэлд ороод хамгийн тvрvvнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ дээ.