38 сургууль гурван ээлжээр хичээллэнэ
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Сургуулийн засвар нь бүрэн дуусаагүй, сургууль байхгүй сурагчид хаана хичээллэх вэ гэсэн асуудал жил бүр гарч ирдэг.
Өчигдөр БСШУСЯ-наас өргөтгөсөн мэдээлэл хийлээ. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа яам юм.
Хүн амын өсөлт, боловсролын хөгжлийн шаардлагаар шинээр үүсч буй хэрэгцээ, одоо ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус байранд сургалт явуулж буй зэрэг шалтгаанаас болоод сургууль, цэцэрлэгийн суудал, хүрэлцээгүй байсаар байна гэдгийг салбарын сайд нь онцолсон.
Өнөө жил гэхэд 38 сургууль гурван ээлжээр хичээллэх нь. Тэр дундаа нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг гурван ээлжээр хичээллэх юм байна.
Өнгөрсөн жил 27 сургууль 227 бүлэг гурван ээлжээр хичээллэж байжээ.