Барби! Үгүй дээ, Энэ бол хөөрхөн Ази бүсгүй!

1153

Барби! Үгүй дээ, Энэ бол хөөрхөн Ази бүсгүй!Гэрэл зургийг Барби хүүхэлдэй хэмээн эндүү бодож байна уу?. Үгүй дээ, энэ бол хятад бүсгүй Кина Шэн. Зөвхөн түүний өмссөн хувцас, үсний өнгө л хүүхэлдэйн ягаан хувцас, усан цэнхэр өнгийн үс гэх мэт тод содон бүхнээс хол харагдуулж байгаа. Орчин үед "амьд Барби” моодонд орж байна. Энэ алдартай хүүхэлдэйг дуурайгчид сүүлийн үед өмнөхөөсөө улам л олширч, түүнтэй усны дусал мэт адилхан бүсгүйчүүд бий болсоор байгаа нь гайхах зүйл биш болжээ.

Кина Шэн Хятадад төржээ. Их сургуульд орохын өмнө тэр гэр бүлийн хамт Калифорнид ирсэн байна. 2011 онд бүсгүй Калифорнийн урлагийн дээд сургуулд элссэн байв.Суралцах явцдаа моодны брэндийг сурталчилан, загвар өмсөгч болж үзсэн байлаа.

Түүний хувцаслах стиль болон хүүхэлдэйн дүр нь олон тооны загварын агентлагуудын анхаарлыг татсан байна. Бүсгүй Америкт амьдардаг ч түүнтэй Америкийн ч, Хятадын ч компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Кина Шэний  "инстаграм” хагас сая орчим харилцагчтай. Үүнээс гадна тэр "Ютубе” дээр блог хөтлөн өөрийн үзэгчиддээ нүүр будалтын хичээл заадаг байна.

 

kina-11-257x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-12-252x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-13-270x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

Kina-1-249x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

Kina-2-241x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-3-239x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-4-266x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-5-300x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-6-245x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-7-248x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-8-300x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-9-251x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 
 

 

 

kina-10-240x300 Барби! Үгүй дээ, энэ бол хөөрхөн Ази бүсгүй!
 
 

 

 

 

 

Барби хүүхэлдэйн түүхээс:

  • Barbie-г 1959 онд Америкийн Mattel компани "төрүүлжээ”.
  • Өдгөө дэлхийн 150 оронд экспортлож байгаа.
  • 2009 онд 3-11 насны Америк охин болгон найман хүүхэлдэйтэй гэсэн судалгаа гарч байв.
  • Долоо хоногт дэлхий даяар нэг сая орчим Барби худалддаг.
  • Барби үйлдвэрлэгдсэн анхны жилдээ 300 мянган ширхэг худалдаалагдсан
  • Ойролцоогоор дал орчим нэртэй загвар зохион бүтээгчид Mattel-д Барбиний хувцасны саналаа ирүүлж байжээ.
  • Mattel компании 50 улс үндэстний барби бүтээсэн.
  • Өнгөрсөн хугацаанд Барби нь Мэрлин Монро, Элизабет Тейлор, Клаудии Шиффер, Наоми Кэмпбелл, Кейт Уинслетт зэрэг алдартнуудын дүрд хувирсан.
  • 2009 онд Германы бундесканцлер Ангела Меркель Барби болсон.
  • 2000 он гэхэд Барби 72 найзтай, найман хамаатан, 43 амьтантай болжээ.
  • Барбигийн өрсөлдөгч нь Францын "Карин Мишель”, Хятадын M&C Toy Centre Ltd, Оросын "Принцесса Ирина”, "Вероника” мусульманы "Фулла”, MGA Entertainment-ийн Bratz, Winx зэрэг хүүхэлдэйнүүд.

Бэлтгэсэн: М.ЭРДЭС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>