Зурагтгүй, түрээсийн байранд амьдардаг Ц.Нямдоржийн эхнэр, хүүхдүүд 3 хаус, 14 орон сууцтай
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сард, саатуулагдахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Манайх зурагтгүй. Тийм учраас тэр үйл явдлыг мэгээдгүй” гэж Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн.
Энэ үгийг сонссон хүмүүс "Хөөрхий дөө, төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа сайддаа зурагт авч өгчгөөе” хэмээн Ц.Нямдоржид туслах хөдөлгөөн өрнүүлэх нь холгүй байлаа. Гэвч шударга хүний дүрд чадамгай тоглодог ч үг, үйлдэл нь ямагт зөрдөг сайд зурагт байтугай их хөрөнгө төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг болох нь тодорхой баритмуудаар батлагдсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л зурагтгүй, түрээсийн байранд амьдардаг Ц.Нямдорж сайдын эхнэр, хүүхдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд юм. Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат- Ялалт олон нийтийн сүлжээнд энэ мэдээллийг ил зарлаж, ямар эх үүсвэрээр ийм олон хаус, тансаг зэрэглэлийн орон сууцнуудтай болсныг шалгуулахаар АТГ-т хандсан байна.
Ц.Нямдоржийн орлого 2016 онд 6 дахин өсчээ
АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр олон нийтэд мэдээлдэг. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хөрөнгө, орлогод ямар өөрчлөлт орсныг time.mn сайтад 2017 оны долдугаар сарын 20-нд ийнхүү мэдээлжээ.
2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд, түүний эхнэр, хүүхдүүд ямар үл хөдлөх хөрөнгөтэй вэ. Энэ бүхнийг доорх жагсаалтаас харна уу.
Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр
Ц.Нямдорж сайдын эхнэр Ж.Долгормаа
Ц. Нямдорж сайдын хүү Н.Баясгалан
Ц.Нямдорж сайдын хүү Н.Баясгалангийн эхнэр Урантуул
Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин