Туул гол дагуух 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэв

504
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Засаг даргын А/337 дугаар Захирамжийн дагуу Туул гол дагуух хог хаягдалыг цэвэрлэх, их цэвэрлэгээг зохион байгуулан ажилласан юм. Уг цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс албадын нийт 328 албан хаагч, Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэгийн 610 багш, ажилчин оролцсон байна. Тус цэвэрлэгээгээр Туул голын 50.000 м.кв талбайн 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Тухайн дүүргээс зохиогдож ирсэн уг их цэвэрлэгээ нь байгаль орчноо хайрлан хамгаалах болон иргэдийн эрүүл мэндэд анхаарч буй нэг илрэлээс гадна дүүргийн иргэдийн оролцоо, нийгмийн идэвхи санаачлагийг дэмжиж буй хэрэг юм.

Туул гол дагуух 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэв

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>