Дэлхийн мисст Монгол улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Э.Энхриймаа тодорлоо
"Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр боллоо. Дэлхийн мисст оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ. Өнгөрсөн жилийн дэлхийн мисст улсаа төлөөлөн оролцсон Ц.Энхжин титмээ Э.Энхриймаад шилжүүлэн өглөө.
Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах аж. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.