Тарваганы таван тулам илрүүлэн, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ

554

 

МХЕГ-ын дэд даргын баталсан "Ой, ан, байгалийн ургамал түүж, бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж, НМХГазрын даргын баталсан "Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” А/39 тоот тушаал гарчээ.

Мөн "Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Тоса” худалдааны төв орчимд хяналт шалгалт хийж, тарваганы таван тулам илрүүлэн ЗӨСҮТөвд хүлээлгэн өгч, тухайн орчинд ариутгал халдваргүйтэл хийлгүүлсэн байна.

Шалгалтын явцад "Тоса” худалдааны төвийн түрээслэгчид болон худалдан авагч нарт Зөрчлийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай хуулиуд болон бусад холбогдох тогтоол, шийдвэр, тушаалын талаар мэдээлэл өгч зөрчил үйлдсэн хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 1,400,000 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулан ажиллажээ.

Тарваганы таван тулам илрүүлэн, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>