Самбо бөхийн дасгалжуулагч Г.Үүрцолмонг нэг өрөө байраар мялаалаа
Саяхан өндөрлөсөн "Жакарта-2018" Азийн наадмын самбо бөхийн төрөлд шигшээ багаа удирдан амжилттай ( 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль) оролцсон, Залуучуудын дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга МУГТ Ганхуягийн Үүрцолмонд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын Самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл нар 1 өрөө байр өгөхөөр болсон билээ.
Үүний дагуу 2018 оны 9-р сарын 17 ны билэгт сайн өдөр ашиглалтад орсон "Grande Villa" цогцолборын 001 тоот цоо шинэ байрны түлхүүрийг Монголын Самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Батжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, МУХБ,МУГД, МУАБ Ч.Насантогтох, МУСГЗ Ж.Отгонцагаан нар гардуулан өгч, алд цэнхэр хадгаар мялаалаа.