Аки башё: Хакүхо аварга даван, Какүрюү, Кисеносато нар уналаа
Японы мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Арваннэгэн өдрийн дараах байдлаар аварга Хакүхо 11даваатайгаар башёг тэргүүлж байна.Түүний ардаас аварга Какүрюү 10 даваатайгаа бичигдэж байна.
Өнөөдөр хэд хэдэн онцлох барилдаан болсоноос ёкозүна Какүрюү озеки Точиношин нар эхэлж барилдан манай аварга ёрикири мэхээр ялагдсанаар энэ башёгийн эхний унаагаа авчээ. Дараа нь дэвжээнд гарсан япон аварга Кисеносато өчигдөр наймдахь даваагаа авсан ч өнөөдөр Ичиножог яаж ч чадсангүй ялагдлаа. Хоёр бөх харилцан хэд түлхэлцсэний эцэст Ичиножо илүүрхэн аваргаар 4 дэх даваагаа авлаа. Харин их аварга Хакүхо озеки Такаясүг ганцхан мөргөөд түлхээд унагаасан юм.