Криштиан Роналдо нулимс дуслуулан талбайгаас хөөгдлөө

24

Криштиан Роналдо нулимс дуслуулан талбайгаас хөөгдлөө

Ювентуст сүр дуулиантай ирсэн Криштиан Роналдо өчигдөр Аваргуудын лигийн нэгдүгээр үет Валенсиатай тоглолоо.

Харамсалтай нь алдарт тамирчин тоглолт эхлээд ердөө 27 минут болж байхад шүүгчээс УЛААН ХУУДАС авснаар тоглолтыг өндөрлүүллээ. Тамирчин улаан хуудсаар торгуулснаар гурван удаа өнждөг. Гэхдээ Ювентус давж заалдах нь дамжиггүй юм. Роналдогийн тоглолтыг хүлээж байсан дэлхийн сая сая фэнүүд нь харамсалаа илэрхийлж, улаан хуудас өгсөн шүүгчийг буруутгаад байна. Учир нь "Тэр улаан хуудас авахаар алдаа гаргаагүй шүү дээ" гэцгээж байна. Криштиан Роналдогийн эгч Катиа "Тэд дүүг минь сүйрүүлэхийг л хүсч байна. Миний дүүгийн дуссан нулимс өндөр үнэтэй байх болно" гэжээ.

Роналдог эхний үед алдсан Ювентус арвуулаа тоглож, Валенсиаг 2:0 гэсэн харьцаагаар талбай дээр нь хожсон юм.

Талбайгаас хөөгдсөн Роналдо уйлж байсан нь олон хүнийг гуниглуулаад байна. Учир нь Европ түүнд хэтэрхий хатуурхаж байна, энэ чинь Криштиан Роналдо шүү дээ гэсэн сэтгэгдлүүд бичжээ. Ямартай ч аваргуудын лигийн эхний үеийг нулимс дуслуулан үдсэн Роналдогийн дараа, дараагийн тоглолтыг чих тавин хүлээе дээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.