Жастин Бибер АНУ-аас иргэншил хүсчээ

25

 

Жастин Бибер АНУ-аас иргэншил хүсчээ

Канадын залуу дуучин Жастин Бибер АНУ-аас давхар иргэншил хүссэн байна. Ийм шийдвэр гаргасанд гайхах зүйл байхгүй. Учир нь тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг АНУ-д өнгөрүүлж, түүний дуучны замнал энэ улсад л өрнөсөн, дээрээс нь түүний сүйт бүсгүй Хайли Балдвин Америк эмэгтэй. Ингээд бодохоор түүний амьдрал яах аргагүй АНУ-тай холбоотой.

Жастин Бибер Хайли Балдвин нар нууцаар гэрлэсэн байж магадгүй гэнэ. Учир нь тэд хэд хоногийн өмнө шүүхийн танхимаас хамтдаа гарч явахдаа гэрэл зурагчны дуранд өртжээ. Бибер гартаа гэрлэлтийн баталгаа барьсан байсан нь ийнхүү шуугиан дэгдээгээд байна. Үүнийг гэр бүлийхэн нь ч мэдээгүй ажээ. Хайли твиттэртээ үүнийг үгүйсгэсэн утгатай зүйлс бичсэн байна.

Удахгүй гэрлэх гэж буй хосууд Лондонд болзож Лондоны алдарт алсыг харагчид суухаар бусад хүмүүсийн адил оочирлон зогсч байгаа нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Алсыг харагчаас буугаад 24 настай дуучин залуу жуулчдын хамгийн ихээр цуглардаг талбайд гитар гаргаж ирээд гитарынхаа хайрцгийг онгойлгон тавиад Хайли руу заан энд зогсож байгаа охин бол миний насан туршийн хайр хэмээн хэлээд түүнд зориулан дуу дуулж цугласан олныг гайхшруулсан байна.

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.