Ханиад, томуу хоёрын хэрхэн ялгах вэ?
Хүмүүсийн ихэнх нь ханиад, томуу хоёрыг ялгадаггүй. Тэднийг хэрхэн ялгах талаар "www.wikihow.com” сайт мэдээлжээ.
Алхам №1
Ханиад туссан бол таны хамраас шингэн нус гарч, хамар битүүрч амьсгалахад бэрх байна. Харин томуу туссан бол бие арзайх, тамиргүй болох, толгой эргэх шинж тэмдэг илэрдэг аж. Томуу нь вирусээр үүсгэгддэг хүнд халдвар бөгөөд түүнд эрэгтэй, эмэгтэй, бүх насны хүүхдүүд болон үндэстнүүд өртөнө. Томуу үхлийг дагуулдаг, ялангуяа бага насны хүүхэд, ахмад настнуудын нас баралт өндөр байдаг. Жил бүр хүйтний улиралд томуугийн тахалт тархалт тохиолддог. Томуу бол амьсгалын замын цочмог халдвар гэдэг.
Алхам №2
Ханиад хүрсэн бол ойр ойрхон ханиах, найтаадаг. Харин томуу туссан бол өндөр халуурч, дархлаа суларна. Томуугийн вирус маш амархан халддаг. Халдвар дамжуулах хамгийн түгээмэл зам - агаар -дусал. Түүнчлэн ахуйгаар дамждаг.
Алхам №3
Томуу туссан үед ойр ойрхон ханиалгаж, цээж хэсгээр хөндүүрлэдэг. Томуу өндөр халдварламтгай чанартай өвчин бөгөөд хурц хордлого, дунд зэргийн салсталттай, мөгөөрсөн хоолой, томоохон гуурсанцарыг нилээд эрчимтэй гэмтээх онцгой шинж тэмдэгтэй.
Алхам №4
Ханиад хүрсэн бол ойр ойрхон найтах, харин томуу туссан бол өндөр халуурч тамиргүй болно. Томуугаар өвдсөн үед үе мөч өвддөг байна.
Алхам №5
Ханиад хүрсэн ч хоолны дуршил буурдаггүй. Харин томуу туссан үед хоолны дуршил буурах шинж тэмдэг илэрдэг байна.
Алхам №6
Та энэ хоёр өвчний алийг нь ч туссан бай согтууруулах ундаанаас татгалзаж, ус сайн уухыг зөвлөж байна. Мөн дулаан хувцаслаж, мэргэжлийн эмчийн заавраар эм ба тариа хэрэглээрэй.