Баянхонгор аймагт төрөлт нэмэгджээ

660

 

 

Баянхонгор аймагт төрөлт нэмэгджээ

 

Энэ оны эхний найман сарын байдлаар аймгийн хэмжээнд 1374 эх мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 112 төрөлтөөр өссөн байна.Нийт төрсөн эхийн 90 орчим хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 10 хувь нь сум дундын, сумын эмнэлэгт төржээ.

Аймгийн хэмжээнд наймдугаар сарын байдлаар нийт 869 халдварт өвчин бүртгэгдсэн бөгөөд 10 мянган хүн амд 100.7 байгааг 2017 оныхтой харьцуулахад 41.6 хувиар нэмэгдсэн байна.Мөн сүрьеэгийн нас баралт хоёр бүртгэгджээ.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амьсгалын замын тууралтат халдварт өвчин болон дулааны улирал эхлэсэнтэй холбоотой гэдэсний замын есөн халдварт өвчин нэмэгдэж, цусан суулга 14, суулгалт халдвар 25 бүртгэгдсэн байна.

Наймдугаар сарын байдлаар нас баралтын 346 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 тохиолдлоор нэмэгдэж, нийт нас баралтын 21.7 хувь нь эмнэлэгт нас баржээ. Мөн хугацаандхорт хавдрын 66 нас баралт, осол гэмтлийн 40 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хорт хавдрын нас баралт буурсан дүнтэй байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>