ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР НИЙТ 18671 ХҮҮХЭД ШИНЭЭР МЭНДЭЛЖЭЭ

692

ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР НИЙТ 18671 ХҮҮХЭД ШИНЭЭР МЭНДЭЛЖЭЭ

 

Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 18556 эх амаржиж 18671 хүүхэд төрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2014 буюу 12.2 хувиар, төрсөн хүүхэд 2029 буюу 12.2 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм . Мөн нас баралт 4342 болж өмнөх оны мөн үеэс 445 буюу 11.4 хувиар нэмэгджээ.

Энэ оны эхний улиралд 1000 хүнд ногдох төрөлт 5.8, нас баралт 1.4 байсан. Ердийн цэвэр өсөлт 4.4 байв. Харин үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000 хүнд ногдох төрөлт 0.5 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр өссөн үзүүлэлт гарч байна.

Улаанбаатар хот болон Дорнод, Орхон, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр аймагт 1000 хүнд ногдох төрөлт улсын дунджаас 0.2-1.7 пунктээр дээгүүр, Дархан-Уул аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.2-2.6 пунктээр доогуур байна.

Тэгвэл 1000 хүнд ногдох нас баралт Говь-Алтай, Ховд, Булган, Дундговь, Дорнод, Баянхонгор аймагт улсын дунджаас 0.1-0.4 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Архангай, Хөвсгөл, Сүхбаатар аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.8 пунктээр доогуур байлаа.

Харин хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Дархан-Уул, Ховд, Баян-Өлгий, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-2.5 пунктээр дээгүүр, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-2.6 пунктээр доогуур байв.

http://www.24tsag.mn/a/161705

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>