Харилцаа ойлголцлын санамж бичиг байгууллаа

621

 

Харилцаа ойлголцлын санамж бичиг байгууллаа

ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаныханы Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо ажилласан албан томилолтоос тоймлон цувралаар хүргэж байна.БНЧУ-ын Тээврийн яаманд ажиллаж тус улсын Иргэний нисэхийн газрын захирал Зденёк Елинектэй уулзахдааМонгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоолоор батлагдсан "Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулжээ. Улмаар хэд хэдэн зорилтын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Үүнд БНЧУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэх, БНЧУ-ын мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж сургалт зохион байгуулах, туршлага авах, ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт болон агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах, Монгол Улсад бага оврын агаарын хөлгийн угсралт, үйлдвэрлэл эхлүүлэх, Монголд эрх зүйн таатай орчин байгаагаас гадна цаашид урт хугацаанд хамтран ажиллах боломж өргөн байгаа талаар нээлттэй санал солилцсон байна.

БНЧУ-ын Тээврийн яамны зүгээс манай "Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газрууд, БНЧУ-ын "Хөнгөн агаарын хөлгийн холбоо” болон Монгол Улсын иргэний нисэхийн мэргэжлийн холбоод хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Чех болон Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага хооронд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж байгаад талууд санал нэгджээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>