Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ
Баянгол дүүргийн "Эрдэм транс” ХХК нь авто баазын 205 нийтийн тээврийн автобус үйлчилгээ үзүүлдгээс хяналт шалгалтын явцад хамрагдсан. Үүнээс 36 автобусны тортогжилтын хэмжээ нь 80-100 хувийн хооронд байсан нь тогтоогдон, бичиг баримтыг нь хураан авч тортогжилтын хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд оруулсан 18 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаж үлдсэн 18 тээврийн хэрэгсэл шаардлагатай сэлбэгээ захиалан засварт орохоор хүлээгдэж байгаа аж.