НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг саатуулан шалгаж эхэллээ
Саатуулахаас өмнө удаан хугацаанд мөрдлөг, шалгалт хийсэн гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Энэ шалгалтын үеэр Д.Баярсайханы нэг дүүгийн нэр дээр халамжийн мөнгөнөөс санхүүждэг таван компани байсан аж. Мөн Д.Баярсайханыг шалгах явцад УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбоотой хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Ямартай ч одоогоор түүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд энэ хугацаанд гэмт хэрэгтэн бус сэжигтэн гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүх л эцсийн байдлаар бусдын гэм буруутайг нь тогтоодог.