Лаос улс "ШХАБ-ын түнш" гэх шинэ, нэгдсэн статустай болжээ

35

Лаос улс "ШХАБ-ын түнш" гэх шинэ, нэгдсэн статустай болжээ

 

Хятадын Тяньжин хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр албан ёсоор өндөрлөлөө. Уг уулзалтад ШХАБ-ын гишүүн орны болон ажиглагч орнуудын төрийн тэргүүн нар оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар “ажиглагч”, “яриа хэлэлцээний түнш” гэсэн статусыг нэгтгэж “ШХАБ-ын түнш” гэсэн нэгдсэн статусыг бий болгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр 25 дахь удаагийн энэхүү уулзалтаар Лаос улс “ШХАБ-ын түнш” статустай болов. Мөн ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүн нарын зөвлөлөөс дараах асуудлаар мэдэгдэл гаргасан байна.

Үүнд, Дэлхийн II дайн дуусаж, НҮБ байгуулагдсан: цахим эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай, эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай, олон талт худалдааны тогтолцоог дэмжих тухай, шинжлэх ухаан технк, инновацын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай, дэлхийг хамарсан хар тамхины асуудал, түүнтэй тэмцэх талаар үр дүнтэй шийдвэр гаргана гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>