Энэ сарын 29, 30-нд товлогдсон бөхийн барилдаанууд цуцлагдав
Энэ сарын 29-нд буюу бямба гарагийн 14:00 цагаас улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан, есдүгээр сарын 30-ны 14:00 цагаас аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болохоор товлогдоод байв.
Гэвч шүүхээс МҮБХ-г Дархан аварга Б.Бат-Эрдэнэ төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гаргасантай холбогдуулан МҮБХ-ноос энэ сарын 29, 30-нд товлогдоод байсан бөхийн барилдаануудыг цуцалсан байна.